Бидний бие махбодийн 80% нь уснаас бүтдэг гэдгийг хүн бүхэн мэддэг бөгөөд ус багадахаар биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Ус байнга биенээс ялгарч байдаг учир үргэлж нөхөх шаардлагатай болдог аж. Бид их хэмжээний цай, кофе ууснаар биеийнхээ усны хэрэгцээг хангачихлаа хэмээн үздэг ч энэ бол худлаа ойлголт юм.


1. Бидний цусны 80% нь ус байдаг учир, ус нь цусны шинэ эс бүтэхэд нөлөөлнө.

2. Ясны 50% нь ус байдаг учир ясны шинэ эс бүтэхэд хэрэгтэй. 

3. Ус нь Тунгалагийн системийн идэвхитэй ажиллагаанд туслах бөгөөд энэ нь үе мөч, холбоосуудыг гэмтэхгүй байхад тусална. 


4. Ус нь биеийн хэсэгт байрлах бохирдлыг гадагшлуулах үйлчилгээтэй. 

5. Ус нь үе мөчийг чийглэж өгдөг учир өвчин болон элэгдлээс хамгаалдаг байна. 

6. Ус нь бодисын солилцоог сайжруулна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнхи нь ус бага хэрэглэдэг. 

7. Биеийн дулааны балансыг хадгална. 

8. Судалгаанаас харахад хүний тархи 60ватт эрчим хүчийг ялгарууладг бөгөөд ус багадвал сэтгэн бодох чадвар муудах юм байна. 

9. Хоолны дуршил буулгадаг учир хоолны дэглэм барьж байгаа үед ус уух нь нэн тохиромжтой. 

10. Таны биеийн бүхий л эд эрхтэнд ус хэрэгтэй. 



Биеийн ус нь эрүүл биеийн чухал хэмжүүрийн нэг юм. Хүний бие зөв ажиллахын тулд ус хэрэгтэй. Бие дэх усны төгс тэнцвэрийг олох нь гол түлхүүр буюу усны хэрэглээ нь биеийн усны алдагдлыг нөхөж байх ёстой. Хүний бие усыг арьс, хөлс, шээс болон амьсгалаараа дамжуулан алдаж байдаг. Иймд хэрэв төгс тэнцвэрийг нь олвол, хүн эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг байна.

Биеийн ус болон зохистой хувь хэмжээ гэж юу вэ?
Биеийн ус гэдэг нь хүний бие дэх шингэний нийт хэмжээ юм. Хүний бие хамгийн багадаа 50% нь уснаас бүрдэх ёстой. Яг нарийн хувь хэмжээ нь олон хүчин зүйлсээс (нас, хүйс гэх мэт) шалтгаалдаг байна. Биеийн ус нь эд эсийн анхдагч бүрдүүлэгч хэсэг болдог ба биеийн дотор халууныг зохицуулж, булчинг хүчтэй болгож, арьсыг чийгшүүлдэг байна. Эдгээр нь яагаад биеийн ус болон ус уух нь чухал болох тухай хэдхэн жишээ юм. Хүн бүрийн хувьд зохистой хувь хэмжээ харилцан адилгүй байдаг. Үүнд нас, хүйс, биеийн бүтэц зэрэг өөр өөр хүчин зүйлс нөлөөлдөг байна. Ерөнхийдөө эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бага хувь хэмжээтэй байдаг. Учир нь эмэгтэй хүн илүү их эд эс агуулдаг ба насанд хүрсэн эмэгтэй хүний зохистой усны хувь хэмжээ нь 45-60%-ийн хооронд хэлбэлздэг бол эрэгтэй хүнийх нийт биеийн 50-65% ус байх ёстой байдаг байна. Жинхэнэ тамирчин биеийн хувьд жирийн дундаж биеийнхээс 5%-иар илүү ус агуулсан байхыг зөвлөдөг байна.
Ус хангалттай уухгүй байснаас гарах үр дагавар
Хүн бүр ус уух нь чухал гэдгийг мэднэ. Гэвч цөөн хэдхэн л яагаад чухал болохыг мэддэггүй байна. Ус уухгүй байх нь эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг үүсгэдэг ба хэрэв ус дутагдвал:
Амархан ядрах, сульдах
Арьсны асуудал үүсэх
Амьсгалын замын асуудал болон харшлын өвчин үүсэх
Мэдрэлийн өвчин үүсэх
Өндөр холестеринтой болох
Өндөр цусны даралттай болох
Биеийн жин нэмэгдэх гэх мэт.
Дээрх асуудлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд, бие дэх усны "түвшин"-г шалгаж байхыг зөвлөдөг байна.  Ялангуяа, хэрэв та жин хасах гэж байгаа бол шүү дээ!
Усны "түвшин"-гээ хэрхэн нэмэх вэ?

Биеийн усны хэмжээг нэмэх олон арга бий. Энэ нь өдөр бүр дор хаяж 2 литр ус уухаас эхэлнэ. Хамгийн чухал нь ус уухын тулд цангаж эхлэх хүртлээ хүлээх хэрэггүй шүү. Цаашлаад өглөөг 1 аяга ус ууснаар эхэлж байхыг зөвлөж байна. Энэ нь биеэс элдэв хог хаягдал болон хорт бодисыг цэвэрлэдэг байна. Усны хэмжээгээ нэмэх өөр 1 арга бол түүхий жимс, ногоо идэх арга байна. Тэдгээр нь усаар баялаг тул байнга ус уухын оронд хэрэглэж болох сайн арга юм. Таны шээс ойр ойрхон хүрч, өнгө нь тунгалаг шар болтол нь ус уух хэрэгтэй гэдгийг байнга санаж байгаарай. 


Усны талаар сонирхолтой баримтууд

1. Жил бүр 3.4 сая хүн устай холбогдолтой асуудлаас болж нас бардаг байна. 

2. Африк болон Азид усанд хүрэхийн тулд дунджаар 6 км замыг туулах хэрэгтэй болдог. 

3. Калифорнийн хувийн усан сан сард дунджаар 3785 литр усыг алддаг бөгөөд үүнд ууршилт болон бусад хүчин зүйлсүүд нөлөөлдөг байна. 

4. Дундаж суултуур нэг удаад 6 литр усыг ашигладаг байна. 

5. Таны ясны 31% нь ус байдаг. 

6. Дэлхийн нийт усны дөнгөж 3% нь л уухад тохиромжтой ус байдаг. 

7. Дэлхийн 10 хүн тутмын нэг нь цэвэр ус хэрэглэх боломжгүй байдаг. 



8. Хятадад өдөр бүр 700 сая орчим хүн бохир ус уудаг байна. 

9. Эверестийн оргил дээр цельсийн +71°-т ус буцалдаг.


11. Билл Гейтс ялгадасны тусламжтайгаар ундны ус гаргах төсөлд хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 

10. Анааш усгүйгээр тэмээнээс удаан байж чаддаг байна. 


12. Цэвэр усан дээр буй он сар нь зөвхөн савлагааны он сарыг харуулдаг.

13. Дэлхий дээр байгаа уснаас 140 триллион дахин ус сансарт бий ажээ. 

14. Халуун ус хүйтэн уснаас хүнд байдаг. 

15. Хүний хөл нь тус бүр 250 мянган хөлсний булчирхайтай ажээ. 

16. Ус цайвар оюу өнгөтэй байдаг ч, гэрлийн муу тусгалаас ямар ч өнгөгүй мэт харагддаг. 

17. Нэг жийнсэн өмд хийхэд 11 мянган литр ус зарцуулдаг байна. 

18. Хүн усан доор хамгийн удаан амьсгаагаа 22 минут түгжжээ. 

19. Хүн төрөлхтөн дэлхийн бүх усны 0,003%-ийг л хэрэглэж чадна. 

20. Хэт их ус хэрэглэх нь усны хордлого өгөх магадлалтай. 








Таны биед хэдий хэмжээний ус хэрэгтэй вэ?

Та хэдий чинээ шингэнээ алдаж байна, төдий хэмжээгээр усыг нөхөж авах хэрэгтэй байдаг. Тиймээс бүх зүйл таны бие организмаас шалтгаална. Жишээлбэл: Гадаах температур 16–18°С байх үед таны ам хэт их цангахгүй байвал та өдөрт биеийнхээ нэг кг тутамд 40 мл ус алддаг. Өөрөөр хэлбэл хэрвээ та 60 кг жинтэй бол 2.4 литр ус заавал уух хэрэгтэй. Хэдий чинээ гадаа халуун, та идэвхтэй хөдөлгөөнтэй байна төдий чинээ их хэмжээний ус уух хэрэг болдог. Тиймээс яг төдөн литр ус уух ёстой гэсэн тодорхойлолтыг гаргахад хэцүү бөгөөд ам тань цангах болгонд аяга ус уух нь хангалттай.

Ам цангахгүй бол заавал ус уух хэрэгтэй юу?

Тийм ээ, энгийн үед хүчээр ус уух хэрэггүй. Уусан уснаасаа гадна тухайн өдөр таны хоолойгоор орсон бол өөр бусад шингэн зүйлийг нэмж тооцоход л та авах ёстой шингэний хэрэгцээгээ нөхчихлөө гэсэн үг.  Хамгийн гол нь ам тань цангасан үед заавал ус уух хэрэгтэйг мартаж болохгүй.

Ус бага уувал юу болох вэ?

Хэрвээ та өөрийн биеэс ялгаруулсан шингэний хэмжээнээс бага ус уувал толгой чинь эргэх, бодол санаа төвлөрөх байдал муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шингэн дутагдсанаас болж таны сэтгэл санаа мэдээж таагүй болох нь ойлгомжтой. Энэ нь ердөө богино хугацааны явцад илрэх шинж тэмдэг бөгөөд хэрэв энэ байдал удаан үргэлжилж, хүн шингэний дутагдалд орвол амь насанд ч аюултай.

Байх ёстой хэмжээнээс их ус уувал яах вэ?

Харин эсрэгээрээ их хэмжээний ус уувал юу болох вэ гэж үү? Санаа зовох зүйлгүй. Бие тань илүүдэл усыг гадагшлуулах болно.  Гэхдээ хэт их ус уух нь таны биеийн ачааллыг нэмэгдүүлэх болно.

Буцалсан ус уу, эсвэл эрдэсжүүлсэн ус уу?

Нэг шил эрдэсжүүлсэн усанд хоногийн авах ёстой эрдэсний тал хувь агуулагдсан байх магадлалтай. Зүгээр л биеийнхээ шингэнийг нөхөх зорилгоор ус ууж байгаа бол заавал эрдэсжүүлсэн ус сонгох хэрэггүй. Хэрвээ эрдэсжүүлсэн усны амт таалагдаж байвал өдөр тутам хэрэглэж болохыг нь сонгож аваарай. Эрдэсжүүлсэн усыг өдөр тутмын хэрэглээний, эмчилгээний, өдөр тутмын гэж ангилдаг.

            Крантны ус ууж болох уу?

Крантны ус цэвэрхэн байдаг тул уух бүрэн боломжтой. Гэхдээ  хүн амын төвлөрөл ихтэй бүс болон хотоос алслагдмал газар ус цэвэршүүлэх хоолой нь асуудалтай байх магадлалтай учир болгоомжтой байх хэрэгтэй. Мөн төрөл бүрийн засварын ажил хийгдсэний дараа цэвэр усны хоолой бохирдсон байх магадлалтай байдаг. Харин усыг саванд хийгээд тундсыг нь унагасны дараа уувал ямар ч цэвэр уснаас дутахааргүй болно.
Хүний нас, хүйс биеийн онцлогоос хамаарч бие организмын 50-70 хувь нь ус байдаг.